|
Бид үйлчлүүлэгч ТАНЫ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ТАНД АШИГТАЙ БАЙДЛААР хангасан бүрэн цогц вэб шийдлийн боловсруулалт болон таны хэрэгцээт дэмжлэгийг үзүүлдэг компани болно. Манай компани Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг бөгөөд үйл ажиллагааны хувьд хил хязгаарт баригдалгүйгээр дэлхий даяар (outsourcing) ажилладаг.
Вэбгүрү ХХК 2008 оны 10 сарын 1-ээс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анх үүсгэн байгуулагч нь Чулууны Мэргэн юм (Менежмент хэсгийг харна уу). Бидний хийсэн хамгийн анхны вэб сайт бол ТАНХИЛ.мн бөгөөд тус вэб сайт нь 2008 оны 9 сарын 17-ны 17:17 цагт албан ёсоор нээгдсэн. Танхил.мн нээгдсэнээсээ хойш нэг сарын дотор Монголын шилдэг 40 вэб сайтуудын нэг болж чадсан (Алекса).
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бидний зорилго бол ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ИНТЕРНЭТ БИЗНЕС ХЭРЭГЦЭЭГ ОНОВЧТОЙ БАЙДЛААР АМЖИЛТАНД ХҮРГЭХ явдал юм. Бид таны төлөө, таны хөрөнгө оруулалт танд ашигтай байхын төлөө хамтран ажиллах болно. Өөрөөр хэлбэл, та бидний туслалцаатайгаар хандалт ихтэй хүчирхэг вэб сайттай болсноор таны цаашдын ашиг орлого илүү нэмэгдэнэ гэсэн үг юм. ТАНЫ АМЖИЛТ БОЛ БИДНИЙ АМЖИЛТ!
МЕНЕЖМЕНТ
Вэбгүрү ХХК-г Чулууны Мэргэн анх үүсгэн байгуулж, удирдан авч явж байгаа билээ. Тэрээр АНУ-д 15 жилийн турш ажиллаж, сурч, амьдарч байсан. Ч.Мэргэн нь Колорадагийн Их Сургуулийг 2003 онд Компьютерийн Мэдээллийн Систем, Санхүү, мөн Энтрэниүр (Entrepreneurship) мэргэжилээр төгөссөн.
2003-2004 оны хооронд Corporate Express /5 тэрбум долларын борлуулалттай оффис бараа бүтээгдэхүүний үндсэн нийлүүлэгч/ компаний санхүүгийн менежмент болон ашиг орлого, үнийн статистик шинжилгээ судалгааг хариуцан ажиллаж байсан. 2004-2007 оны хооронд Karcher Floor Care /1.5 тэрбум еврогийн борлуулалттай техникийн томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч/ компаний санхүүгийн менежмент, ашиг орлого мөн үнийн статистик шинжилгээ судалгаа, бизнес төлөвлөгөө зохицуулалт, гэх мэтийг хариуцан ажиллаж байсан. 2007 онд Монголд ирсэн. Мөн 2000-2001 оны хооронд Uzone.com хэмээх дотком компанид ажиллаж байсан туршлагатай юм.
ИНТЕРНЭТИЙН ХӨГЖИЛ МОНГОЛД Монголд жил ирэх тусам интэрнэтийн хэрэглээ улам өсч, интэрнэт онлайн чиглэлийн компаниудын тоо ч өсч байна. 2008 оны 10 сард гарсан судалгаа нь 2008 оны 9 сарын байдлаар Улаанбаатар хотын хүн амын 19.6% нь мэдээгээ интэрнэтээр буюу онлайнаар хүлээн авч байгаа нь 2003 онд 9% (Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Алба, 2008) байснаас өссөн үзүүлэлт юм. Телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио ашиглалт нь 91%-аас 66.5%, 47%-с 30.8%, 34%-с 9.3% хүртэл тус тус буурсан байна. Ингэхийн зэрэгцээ компаниуд, бизнесүүдийн үйл ажиллагаа ч мөн интэрнэт онлайн систем рүү шилжиж байна. 2008 оны сүүлээр гэхэд Улаанбаатар хотын оршин суугчдын 50% орчим нь интэрнэтийг ямар нэг байдлаар ашигладаг үзүүлэлт гарчээ. Интэрнэтийн хандалт болон хэрэглээ аль аль эрс өсч байна. Бизнесүүд үйл ажиллагаагаа онлайнаар явуулж, зар сурталчилгаа, рекламаа вэб сайтуудаар явуулах тоо өссөөр байна.
|