|
Хэрвээ та web site хийлгэх гэж байгаа эсвэл хийх гэж байгаа бол . . . . |
|
|
|
|
Бичсэн Mergen
|
|
2009 оны 10-р сарын 21, Лхагва гариг, 18:42 |
|
Бид интернэт гэдэг зүйлийг хэрэглэж эхлээд нилээд хугацаа өнгөрлөө. Миний хувьд өөрийгөө интернэтгүйгээр төсөөлөж ч чадахаа болиод байгаа. Бид интернэтээс хүссэн бүхнээ олж авч чадаж байна шүү дээ. Үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээж вэб талбар (web site). Вэб талбар бидэнд маш их боломжийг олгодог. Байгууллага, пүүс компаниуд ч бараг бүгд л вэб хуудастай болж эхэлж байгаа нь үүнийг сайтар ойлгосны илрэл биз.
|
|
IFrame Virus-г хэрхэн арилгах вэ? |
|
|
|
|
Бичсэн WebGuru Admin
|
|
2009 оны 9-р сарын 30, Лхагва гариг, 15:23 |
|
Сүүлийн хэдэн сар вэб хуудсуудыг зовоож байгаа нэг шүдний өвчин бол Win32 Iframe virus юм. Энэ вирус нь танай вэб сайтны эд эс бүхэнд нүхлэн ордог гэж хэлж болно. Вирус нь эхэндээ зөвхөн .html файлуудад нөлөөлж чаддаг байсан бол сүүлдээ .php, .html ялгалгүй түүний кодын бүтцэд өөрчлөлт оруулдаг болсон. Сайтаа хамгаалах хамгийн сайн арга бол өөрийн pc -ндээ вирусны эсрэг найдвартай хамгаалалтуудыг суулгах хэрэгтэй. Ингэснээр вэб хуудсандаа вирус оруулахгүй байж чадах юм.
Бид танд доорх программуудыг санал болгож байна.
- Avast Antivuris Home Edition
- MalwareBytes
- SpyBot
|
|
Вэб хуудастай болохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ |
|
|
|
|
Бичсэн WebGuru Admin
|
|
2009 оны 8-р сарын 14, Баасан гариг, 18:58 |
|
Одоо цагт бүхэл албан байгууллага, пүүс компани болон хувь хүмүүс вэб сайт түүний үр ашгийн талаар хэнээс ч дутхааргүй мэдлэгтэй болжээ. Үүнийг даган вэб хуудастай болох сонирхол сүүлийн хэдэн жилүүдийхээс эрс ихэссэн нь мэдээж. Хамгийн гол нь та болон танай байгууллага хэнд зориулж, ямар үйл ажиллагааныхаа илрэл болгон вэб хуудастай болох гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчийн үүднээс харна гэсэн үг юм.
Нэгэн жишээ авч үзье: танай компани хууль зүйн зөвлөгөө өгдөг байлаа гэж бодьё. Та компаныхаа зах зээлд олох амжилтыг улам бататгахын тулд вэб хуудастай болохоор төлөвлөжээ. Гэвч яг ямархуу өнгө үзэмж, бүтэцтэй вэб хийлгэхээ сайн бодолгүйгээр зөвхөн хямд төсрийг нь бодож дурын нэг хувь хүн юм уу компани дээр очоод хийлгэжээ.
Тухайн үедээ таньд таалагдаж. Хямд зардлаар вэб сайттай болсондоо олзуурхаж байж болох юм. Гэвч үр дүн. Өдөрт хэдэн хүн танай сайтаар зочилж, өдөрт хэдэн хүн танай сайтнаас мэдээлэл аван танай үйлчилгээг сонгож байна. Энэ бол үр дүн юм. Тэгтэл таны хийлгэсэн сайт энэ шаардлагыг хангаж байна уу. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээлэл нь хуучирч танай сайтруу хүн орохоо больж хэнд ч хэрэггүй хөглөрөх хэдэн сая цахим хуудасны нэг болж болно. Таны хямд төсрөөр олдсон вэб хуудас чинь энэ мөчөөс эхлэн үргүй зардал болон хувирах нь энэ.
|
|
|
|
|