Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.
Вэб хуудастай болохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн WebGuru Admin   
2009 оны 8-р сарын 14, Баасан гариг, 18:58

Одоо цагт бүхэл албан байгууллага, пүүс компани болон хувь хүмүүс  вэб сайт түүний үр ашгийн талаар хэнээс ч дутхааргүй мэдлэгтэй болжээ. Үүнийг даган вэб хуудастай болох  сонирхол сүүлийн хэдэн жилүүдийхээс эрс ихэссэн нь мэдээж. Хамгийн гол нь  та болон  танай байгууллага хэнд зориулж, ямар үйл ажиллагааныхаа илрэл болгон вэб хуудастай болох гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хэрэглэгчийн үүднээс харна гэсэн үг юм.

Нэгэн жишээ авч үзье:  танай компани хууль зүйн зөвлөгөө өгдөг байлаа гэж бодьё. Та компаныхаа зах зээлд олох амжилтыг улам бататгахын тулд вэб хуудастай болохоор төлөвлөжээ. Гэвч яг ямархуу өнгө үзэмж, бүтэцтэй вэб хийлгэхээ сайн бодолгүйгээр зөвхөн  хямд төсрийг нь бодож дурын нэг хувь хүн юм уу компани дээр очоод хийлгэжээ.

Тухайн үедээ таньд таалагдаж. Хямд зардлаар вэб сайттай болсондоо олзуурхаж байж болох юм. Гэвч үр дүн. Өдөрт хэдэн хүн танай сайтаар зочилж, өдөрт хэдэн хүн танай сайтнаас мэдээлэл аван танай үйлчилгээг сонгож байна. Энэ бол үр дүн юм. Тэгтэл таны хийлгэсэн сайт энэ шаардлагыг хангаж байна уу. Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээлэл нь хуучирч танай сайтруу хүн орохоо больж хэнд ч хэрэггүй хөглөрөх хэдэн  сая цахим хуудасны нэг болж болно. Таны хямд төсрөөр олдсон вэб хуудас чинь энэ мөчөөс эхлэн үргүй зардал болон хувирах нь энэ.

Та юун дээр алдсан байна?

Танай сайт танай компани болон үйл ажиллагааг бүрэн илэрхийлж байх ёстой. Сайт тань тийм байж чадаж байна уу? Хэтэрхий гял цал удаан харахад нүд өвтгөм, мэдээллүүд нь эмх замбраагүй хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хөдөлгөөнт сурталчилгаа энэ бүгд нь танай сайтаас хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ авах боломжийг асар их бууруулдаг. Нэгэнт хэрэглэгчид танайхаас хүссэн мэдээллээ авч чадаагүй болохоор мэдээж ижил үйлчилгээтэй өөр сайт хайх нь дамжиггүй. Дараа танай сайтаас  мэдээлэл авахаар орж ирнэ  гэдэг юу л бол. Энэ бол үхмэл вэб хуудастай болж байгаагийн илрэл юм.

Харин үүний оронд.

Өөрийн үйл ажиллагааны чиглэлд тохирсон өнгө үзэмж цэгцтэй байдалтай, хэрэглэхэд хялбар нэг үгээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад хангасан ийм л вэб хуудастай болбол таны хийлгэсэн вэб хуудас таньд эргээд ашиг тусаа өгөх болно.

Энгийнээр тайлбарлахад:  Хамгийн чухал гэсэн хэсгээ хамгийн түрүүнд нүдэнд тусахаар байрлуулж цэс буюу мэню-ний зөв дараалал, хүнийг залхаахгүй зөөлхөн цэвэрхэн өнгө төрх, утас болон холбоо барих мэдээллүүд нүдэнд өртөж амархан цээжлэгдэж, танай байгууллагын үйл ажиллагааг бүрэн илэрхийлж мэргэжлийн дүр төрхийг харуулж чадах цахим хуудас болох  хэрэгтэй гэсэн үг юм. Нэгэнт хэрэглэхэд хялбар мэргэжлийн цахим хуудсаар үйлчлүүлсэн хүмүүс танай компаны үйл ажиллагааг сайн ухан ойлгож, үйлчилгээг чинь сонгохоос гадна дараа дахин шаардлага гарсан үед танай цахим хуудсыг хамгийн түрүүнд сонгох болно.  Учир нь танай вэб хуудас бусад ижил үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаасаа хэд дахин илүү хялбар ойлгомжтой хэрэглэгчиддээ илүү ойрхон болж чадсанд байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

Бидний Твитер

Танд хэрэгтэй

Follow WebGuru on Twitter Become a fan of WebGuru on FacebookVisit WebGuru on LinkedInVisit WebGuru on LinkedIn