|
Сүүлийн хэдэн сар вэб хуудсуудыг зовоож байгаа нэг шүдний өвчин бол Win32 Iframe virus юм. Энэ вирус нь танай вэб сайтны эд эс бүхэнд нүхлэн ордог гэж хэлж болно. Вирус нь эхэндээ зөвхөн .html файлуудад нөлөөлж чаддаг байсан бол сүүлдээ .php, .html ялгалгүй түүний кодын бүтцэд өөрчлөлт оруулдаг болсон. Сайтаа хамгаалах хамгийн сайн арга бол өөрийн pc -ндээ вирусны эсрэг найдвартай хамгаалалтуудыг суулгах хэрэгтэй. Ингэснээр вэб хуудсандаа вирус оруулахгүй байж чадах юм.
Бид танд доорх программуудыг санал болгож байна.
- Avast Antivuris Home Edition
- MalwareBytes
- SpyBot
Хэрэв та хамгаалалтаа сайн хийж чадаагүйгээс болоод таны сайт Iframe вирусны довтолгоонд өртсөн бол дараах зөвлөгөөг дагаарай.
Юун түрүүнд IFrame вируст өртсөн сайтаа татаж авах хэрэгтэй. Дараа нь Avast юмуу ямар нэг сайн антивирусээр шалгуулна.
Шалгалтын эцэст эхний онш тодорно. Вирус сайтны бүх хэсэгт нэвтэрсэн байна уу эсвэл зөвхөн .html файлуудад нэвтэрсэн байна уу, нийт хэдэн файлд үүрэлсэн байна гэдэг нь тодорхой болно. Цөөн хэдэн файлд уг вирус ирэлвэл та тухайн файлуудлуугаа ороод доод мөрөнд байрлах
<iframe src="http://example.com/example.txt?" width=0 height=0 style="hidden" frameborder=0 marginheight=0 marginwidth=0 scrolling=no></iframe>
кодыг устгах хэрэгтэй. Ингэж цэвэрлээд Буцаагаад хуулж болно.Бас нэг гол зүйл бол та вэб байршуулах талбар (host) зэрэг вэбэд хандах нууц үгээ шинээр үүсгэх хэрэгтэй. Ингэснээр IFrame virus дахиж сайтад халдахаас сэргийлж байгаа юм.
Хэрэв энэ сайтын бүх файлуудад илэрвэл үнэхээр хүнд асуудал болно.Хэдэн мянган файлуудлуу орж гараар цэвэрлэнэ гэж байхгүй. Нэг бол TEXT REPLACER ашиглаж файлууддаа цэвэрлэж болно. Гэхдээ энэ нь тийм сайн арга биш, сайтын кодыг гэмтээх аюултай байдаг. Joomla, Wordpress, PhpNuke, Delay, гэх мэт (CMS) агуулга удирдах систем ашиглаж байгаа бол хуучин сайтынхаа DATABASE -г ашиглан шинээр нэмэлтүүд татан авч суулгах зэргээр өөрийн DATABASE -д шаардагдах нэмэлтүүдийг суулгаж өгөх хэрэгтэй. Та ингэж байж IFrame virus -с бүрэн салж чадна гэдгийг хэлье. Та бас FTP болон HOST -нхоо нууц үгийг дахиж солих хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
Та өөрөө туршиж үзсэн бусдад санал болгох зөвлөгөө байвал сэтгэгдлээр дамжуулан үлдээж болно. Мөн энэ талаар биднээс асууж тодруулах зүйл байвал. info@webguru.mn мэйл бичих боломжтой.
|