Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.

Бидэнтэй холбогдох

Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно






Хэрвээ та web site хийлгэх гэж байгаа эсвэл хийх гэж байгаа бол . . . . PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Mergen   
2009 оны 10-р сарын 21, Лхагва гариг, 18:42

Бид интернэт гэдэг зүйлийг хэрэглэж эхлээд нилээд хугацаа өнгөрлөө. Миний хувьд өөрийгөө интернэтгүйгээр төсөөлөж ч чадахаа болиод байгаа. Бид интернэтээс хүссэн бүхнээ олж авч чадаж байна шүү дээ. Үүнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээж вэб талбар (web site). Вэб талбар бидэнд маш их боломжийг олгодог. Байгууллага, пүүс компаниуд ч бараг бүгд л вэб хуудастай болж эхэлж байгаа нь үүнийг сайтар ойлгосны илрэл биз.

 

Гэхдээ хүлээгээрэй. Вэб талбартай болохдоо нэг зүйлийг бодолцох хэрэгтэй. Хэрвээ та, вэб талбар хийж байхдаа, эсвэл хийлгэж байхдаа энэ ганц зүйлийг бодолцоогүй бол таны вэб талбар хичнээн сайхан өнгөтэй, үзэмжтэй байлаа ч амжилт олохгүй. Мэдээж таны зардал, цаг, хөдөлмөр тань дэмий үрэн таран болж байна гэсэн үг. Бидний анхаарлаа хандуулж, бодолцох ёстой зүйл маань хэрэглэгч юм. Өөрөөр хэлбэл таны сайтаар зочилж байгаа зочин юм.

 

Та өөрийгөө, таны вэб талбараар зочилж байгаа зочин байна гэж төсөөлөх хэрэгтэй. Манай улсын зарим томоохон байгууллагуудын вэб талбар бол үнэхээр дизайн сайтай, өнгө үзэмжтэй байдаг. Гэвч тэд энэ асуудлыг сайтар бодолцолгүй өнгө үзэмжиндээ анхаарснаар юун амжилт олох харин ч шатаад дуусдаг. Тэрийгээ ч аягүй бол мэдэхгүй сууж байгаа улс даа. Вэб талбарлуу нь хичнээн хэрэглэгч өдөрт орж байгааг ч мэдэхгүй сууж байж мэдэх л хүмүүс. Олон юм нуршилгүй гол асуудалдаа ороё.

Вэб талбарын маань зорилго юу билээ ?

Хэрэглэгчдийг өөртөө татаж, бизнесийн үйл ажиллагаа өргөтгөх, амжилт олох явдал бол мөнөөсөө мөн. Тэгэхлээр вэб талбар маань хэрэглэчдийг татах чадвартай байх ёстой. Ганц өнгө үзэмжээрээ ч биш юм шүү. Үүнд таны жижиг гэж бодож байгаа зүйл хүртэл орно. Хэрэглэгчид тухтай, таатай мэдрэмж төрүүлж, хүссэн мэдээллээ олж авахад нь хялбар байх гэх мэт зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.

Хамгийн их гаргадаг алдаанууд

  • Navigation буюу удирдлага (цэс, menu, холбоос, link). Хэрэглэгч таны вэб талбараар зочиллоо нэг дарлаа, хоёр дарлаа, дараад л байлаа дараад л байлаа . . . Энэ чинь одоо юу вэ? Хэрвээ хоёрхон даралтын дараа хэрэглэгч хүссэн зүйлээ олж чадахгүй бол та тэр хэрэглэгчийг алдсанд тооцож болно. Тэгэхлээр хичнээн өнгө үзэмжтэй байгаад ч хэрэг нь гарахгүй.
  • Бухал өвснөөс зүү олохтой адил нэг асуудал бий. Сайтын хувьд content (Агуулга) гэдэг зүйл хамгаас чухал гэвч түүнийг хэрэглэгчдэд хэрхэн танилцуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Та үүнийгээ зөв зохион байгуулж чадахгүй бол хэрэглэгч тань асар их content дундаас өөрийн хэрэгцээтэй мэдээллээ хайгаад хэзээч олохгүй.
  • Өнгөний сонголт дээр маш их анхаарах хэрэгтэй. Анхны сэтгэгдэл гэж зүйл вэб талбар дээр ч гэсэн байдаг. Та магадгүй улаан өнгөнд дуртай байж болох юм. Вэб талбарынхаа дэвсгэр өнгийг улаан өнгөөр сонгочихож л дээ. Хэрэглэгч орж ирлээ, өө бурхан минь шууд л таны сайтыг орхин одох болно. Өнгөө зөв сонгох хэрэгтэй. Нийгмийн ямар хүрээнд зориулж хийж байна гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй. Нүдэнд ядаргаагүй, дулаахан мэдрэмж төрүүлэх өнгөнүүдийг сонгож ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ бол улаан болон түүнтэй ижил төрлийн өнгөнүүдийг ашиглаж болохгүй гэсэн үг биш юм. Эдгээр өнгийг тодотгогч маягаар ашиглаж болно шүү дээ.
  • Вэб талбарыг хэрэглэгч үзэх үед хэр их ачааллаж байна вэ гэдэг нь чухал шүү. Уншаад л байна, уншаад л байна . . . байдаггүй шүү. За болъё гэж өөртөө хэлээд хэрэглэгч тань шагайх ч үгүй орхин одох болно. Үнэхээр тасархай дизайн байлаа гэж бодоё. Энэ бол бөөн зураг гэсэн үг. Вэб броузер (firefox, IE гэх мэт.) тэр зургуудыг гаргах гэж аахилж өгөх болно. Дагаад хэрэглэгчийн тэвчээр алдагдана. Хэрэглэгчид амьдралын боломжоосоо хамааран янз бүрийн хурдтай интернэт ашиглаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхлээр зургийн хэмжээг болж өгвөл бага байлгах хэрэгтэй. Сайн вэб мастер бол 'Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй' гэдэг шиг энэ асуудлыг хөнгөхөн шийдэж чадна.
  • "За энэ бол ёстой мэдээлэл сайтай вэб хуудас байна. Өө энийг хараач ёстой хэрэгтэй юм байна даа. Алив нэг ороод үзээтхэе. Хүлээгээрэй !! энэ чинь PDF байна ш дээ. Өө энэ нь word файл байна ш дээ." Энэ нь хэрэглэгчийн хэмнэлийг алдагдуулах болно. Санаа нь бол бүх зүйл вэб броузер дээр харагдаж байх.
  • Дэндүү баялаг сайт. Мэдээж animation бол гайхалтай зүйл л дээ. Олон өнгө солигдоол, янз бүрийн зураг эргэлдээд л . . . Гэвч вэб талбарын хувьд хэт их байх нь хэрэглэгчид яг л 'эндээс хол бай' гээд байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлэх болно.

Миний дурдсан зүйл бол анхаарах ёстой зүйлийн маань нэгээхэн л хэсэг юм. Хэрвээ та вэб талбартай болохыг төлөвлөж байгаа бол эдгээр зүйлүүдийг ядаж мэдэж байх ёстой юм. Манайхан ихэвчлэн хэрэглэгчиддээ биш, өөртөө зориулж вэб талбар хийлгэдэг. Тэгээд болж өгвөл хямд төсөр үнээр хийлгэхийг боддог. Үнэ дагаж чанар гэж үг байдагдаа . . . :D

 

 

 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

Бидний Твиттэр

Бидэнтэй нэгдэх

twitter @webgurumn
hi5 ВэбГүрү-н HI5




 

Үйлчилгээнүүд: Стандарт вэб хийх, Мэргэжлийн вэб хийх, Хайлтын системд оновчтой болгох, Вэб байршуулах
Copyright © 2009 ВэбГүрү ХХК - интернэт маркетинг, вэб дизайн компани (webguru.mn) All rights reserved