Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.
Сайн болон муу вэб сайтын ялгаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Shijirbaatar   
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 17:30

Улам бүр даяаршин буй одоогийн энэ нийгэмд жирийн малчны хотноос ч гэсэн хаа холын Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай интернэтээр харьцан өөрийн бараа бүтээгдэхүүн хонины ноос, үхрийн ширээ сурталчлан зарах, эргээд тэдний үйлдвэрлэл үйлчилгээнээс худалдан авах боломж бусад хөгжингүй орнуудыг бодвол харьцангуй сүүлд ч болтугай бидэнд олдоод байгаа билээ.
Гэсэн хэдий ч бүгдэд маань олдож байгаа энэ боломж сайнаар бас саараар нөлөөлж байна. Өрсөлдөөнийг улам бүр хүчтэй болгож, өөрийн бизнес, бараа бүтээгдэхүүнийг бусдаас онцгойруулж харагдуулна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Үйлчлүүлэгчдийн хувьд ч гэсэн таныг сонгох уу, тив алгасан суугаа нэгэн шар толгойтыг сонгох уу гэдэг нь өөрсдийнх нь сонголтын л хэрэг.  Тэдний сонголтонд өөсдийнхөө маркетинг, зар сурталчилгаагаар нөлөөлөхийн тулд зайлшгүй сайн вэб сайт хэрэгтэй юм.
Тэгэхээр сайн бас муу вэб сайт гэж юу вэ? Хүмүүс ихэнхдээ үүн дээр санал зөрөлдөөнтэй байдаг. Флаш ашиглаж зураг хөрөг нь хөдөлдөг бол сайн л гэнэ. Олон янзын зүйлгүй энгийнээс энгийн байсан нь дээр л гэнэ. Уг нь энэ их энгийн асуудал л даа. Тухайн вэб сайтаар зочилсон хүн дахин дахин зочилж улмаар танай хэрэглэгч болж л байвал танай вэб сайт сайн байна. Үүргээ ч сайн биелүүлж байна. Харин анх удаа зочлоод дахин орохгүй байвал ямар нэгэн зүйл болохгүй байна аа л гэсэн үг юм.
Дахин дахин зочлох хүсэл төрүүлсэн сонирхолтой вэб сайт хийнэ гэдэг нь нэлээд төвөгтэй асуудал юм. Хүн бүр өөр өөрийн гэсэн бодолтой, өөр өөрөөр сэтгэдэг болохоор тэр болгонд таалагддаг байна гэдэг тийм ч амаргүй. Магадгүй хүн болгонд таалагддаг зүйл нь нөгөө доллар гээч л биз.
Гадаад байдал нь хэтэрхий гял цал, хурц тод өнгөтэй вэб сайтаас хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, ашиглахад хялбар байх нь хамаагүй дээр. Хэтэрхий гял цал эсвэл хэтэрхий энгийн вэб сайт нь дэндүү уйтгартай байдгаас дахин зочлох сэдэл төрөхгүй шууд л “close” товч дарах вий. Харин энэ хоёрын харьцааг зөв зохицуулж, өнгөний хослолыг зөв сонгож өгснөөр таны бизнест зохистой дэмжлэг болж чадах нь гарцаагүй юм. Өнгө нь хүний сэтгэхүйд хурцаар нөлөөлдөг болохоор сайн бодож, мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч байж сонгох нь зүйтэй болов уу.
Өөр нэг зайлшгүй бодох ёстой асуудал бол хэрэглэгч танай вэб сайтаар зочилсноор ямар нэгэн байдлаар эргээд тэр хүндээ ашиг тусаа өгдөг л байх хэрэгтэй.
Мөн байнга шинэ шинэ мэдээлэл оруулж, улам бүр сайжруулж байх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс танай байгууллага юу хийж байгаа, үйл ажиллагаа нь хэр зэрэг байгааг эрхэм үйлчлүүлэгч тань хаанаас мэдэх билээ. Таны компаний вэб сайт бол танай бараа үйлчилгээний “шилэн хоргон дахь төлөөлөгч” шүү дээ! Тийм болохоор цэцэг арчилдаг шиг тордох л хэрэгтэй. За ингээд эрхэм таны бизнест амжилт хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

Бидний Твитер

Танд хэрэгтэй

Follow WebGuru on Twitter Become a fan of WebGuru on FacebookVisit WebGuru on LinkedInVisit WebGuru on LinkedIn