|
Интернет ашиглан борлуулалтаа өсгөх арга замууд |
|
|
|
|
Бичсэн WebGuru Admin
|
|
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг, 09:16 |
|
Би хэрхэн интернетийг ашиглан өөрийн борлуулалтыг өсгөх вэ?
Та Өөрийн борлуулалтаа интернет ашиглан өсгөх сонирхолтой байгаа бол дараах замуудыг ашиглаж стратегиа боловсруулах хэрэгтэй.
Эхний ээлжинд таны веб сайтад хэрэгжүүлэх хэрэгтэй зүйлүүд
- Маш сайн дизайн
- Та өөрийн веб сайтаа сэтгэл татам, үйлчлүүлэгчид хэрэглэж ойлгоход энгийн, хамгийн гол гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээрүү хэрэглэгчид хайж олж очиход амар, найдвартай итгэл төрүүлэхүйц байх ёстой.
- Маш сайн нийтлэл болон мэдээлэл, тайлбар
- Сайтын хандалтыг хардаг болгох
- Хайлтын системд нөхөрсөг болгох
- Одоогийн бодит үйлчлүүлэгчдийн и-мэйл хаягийн жагсаалт үүсгэх
Хэрэв та дээрх бүгдийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа бол хэрхэн сайтдаа хэрэглэгчдийг татах үлдэж байна. харин дээрх алхмыг хэрэгжүүлээгүй бол дараагийн шат луу орох гээд яараад хэрэггүй.
Нэгэнт бид маш сайн веб сайттай болсон болохоор ямар замаар сайтад зочлох зочдын тоог нэмэх талаар бодох хэрэгтэй. Та дараах аргачлалуудыг ашиглан сайтын зочдын тоог нэмэх хэрэгтэй. Гэхдээ та нэг зүйлийг анзаарсан бол би "сайтын зочид" гэж байгааг анхаарна уу. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр таны сайтлуу орсон хүн болгон таны үйлчлүүлэгч болно гэсэн үг биш юм. Та доорх зургийн харна уу.

Уг зурагт үзүүлснээр хэрэв та нэг ширхэг нь 30,000₮ үнэтэй тураах бүтээгдэхүүн зарлаг байлаа гэж бодоход, танай сайтад тань хандсан зочдын зөвхөн 1% -ийг үйлчлүүлэгчээр авснаар та өдөрт 300,000₮ бүтээгдэхүүн борлуулна гэсэн үг юм. Мэдээж ямар төрлийн, хир үнэтэй бүтээгдэхүүн зарж байгаагаас үйлчлүүлэгчдийн тоо харилцан адилгүй байна. Гэхдээ хувийн харьцуулалт бол нэг их өөрчлөгдөхгүй. Тэгэхээр та сайтдаа аль олон зочид хандуулах хэрэгтэй. Ингэхийн тулд доорх аргуудаас өөрийн бизнест тохирсон оновчтой аргуудыг сонгох нь чухал. Та доорх аргачлалуудаас ашиглах боломжтой.
- Харилцааны сайтуудыг ашиглах (social network)
- Блог бичих
- Онлайн сурталчилгаа
- Хайлтын систем ашиглах
- Имэйл маркетинг
- Бусад эх сурвалж (зарлал, сонин хэвлэл, ТВ реклам)
эдгээр аргууд эхний 4 аргачлал зочдын тоог нэмэхэд асар их ач холбогдолтой гэдгийг би танд батлан хэлж байна.
Харилцааны сайтуудыг ашиглах (social network)
Та энэ аргачлалын талаар гайхаж байгаа байж магад. Монголд энэ аргачлалыг тийм ч их ашигладаггүй гэхдээ үр дүн өндөртэй аргачлал юм.
Ихэнх интернет хэрэглэдэг хүмүүс Twitter.com болон Biznetwork.mn сайтуудыг мэднэ (хэрэв та мэдэхгүй бол эндээс уншина уу). Тэгвэл эдгээрийг сайтуудыг ашиглан хэрхэн борлуулалтаа өсгөх талаар жишээн дээр ярилцъя. Та нэгэн зоогийн газрыг шинээр нээн ажиллуулж байна гэж бодъё. Танай өдрийн хоол маш олон төрлийн гайхалтай амттай. Шинэ учраас хүмүүс энэ газрыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл та twiiter.com дээр өөрийн дансыг үүсгэн аль болох олон найзуудтай болох хэрэгтэй. Ингээд танай зоогийн газар өдрийн цай дөхөөд ирэхээр хүмүүст twitter.com -р дамжуулан мэдээлэл өгч болно (өнөөдөр манай зоогийн газар өдрийн цайны цагаар "ийм жороор хийсэн ийм хоолоор үйлчилнэ") гэх зэргээр. Мөн хямдрал болон бусдад хэрэгтэй зүйлүүдийг нэмж мэдээлэлж болно.
Жишээ нь:
- Өнөөдөр манай зоогийн газарт оройн хоол авсан хүмүүст үнэгүй дарс дагалдуулна
- Маргааш өглөөний хоолыг найзуудаараа ирж идвэл 20% хөнгөлнө
гэх мэтээр. Энэ арга хүмүүст шууд хүрнэ гэдгийг би танд амлаж байна. Энэ мэдээллээр танай зоогийн газарт очсон хүмүүс сэтгэл хангалуун байвал twitter.com дамжуулан эргэн та бүгдэд талархал илэрхийлэх нь дамжиггүй биз ээ. Энэ талархлыг уншсан хүмүүс танай зоогийн газраар үйлчлүүлэх хүсэлтэй болно. Энэ нь та бүгдийн хувьд маш том үнэгүй маркетинг болж байгаа явдал юм. Уг аргыг ашиглахад ямар ч илүү үнэ төлөх хэрэггүй.
|