Бидэнтэй холбогдох
Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно
|
|
Ажил, нээлттэй ажлын байр |
“Вэбгүрү” компани таныг ажилд урьж байна
Хэрвээ та...
- Дэлхийн зах зээлд өрсөлдөж, өөрийнхөө ур чадварыг сорьмоор байвал
- Чадварлаг хамт олонтой нэг баг болон ажилламаар байвал
- Мэргэжлийнхээ дагуу өсөж дэвжихийг хүсч байвал
- Чадварынхаа хэрээр цалин, урамшуулал хүсч байвал
…бидэнд CV-гээ илгээнэ үү.
Эдгээр нөхцөлүүд таньд таалагдаж байгаа бол, таны хүссэн ажлын байр одоогоор байхгүй байсан ч бидэнд CV-гээ илгээгээрэй. Бид тухайн ажлын байрыг гаргасан тохиолдолд таныг хамгийн түрүүнд урих болно.
Бидний санал болгож буй нээлттэй ажлын байрууд
- Маркетинг менежер, Интернэт маркетинг менежер - 1
- Борлуулалтын менежер, Бизнес борлуулалтын менежер - анкет авч байна
- Блоггер, Сэтгүүлч, Контент менежер - анкет авч байна
- Вэб дизайнер - 1
- Вэб хөгжүүлэгч, вэб програмист - анкет авч байна
- Дадлагын ажил - 2 (маркетингийн, хэвлэл мэдээллийн, хууль орчин, хүний нөөц, бусад)
- Хөтлөгч редактор, телевизийн нэвтрүүлэг - 0
Вэбгүрү ХХК-д ажиллах давуу талууд
- Өндөр хариуцлага, чадвараа харуулж хүчээ сорих нөхцөл
- Найрсаг хамт олон
- Дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, төслүүд дээр ажиллах
- Англи хэлээ сайжруулах боломж, өөрийгөө хөгжүүлэн сурах орчин
- Фитнест маш хямдаар хамрагдах боломжтой (60-70 хувийн хөнгөлттэй)
- Мөрөөдлийн төсөл, санаа дээр ажиллах боломж
- Уйтгартай хийх юмаа олж ядсан эсвэл хэвийн өдрүүд байхгүй. Өдөр болгон өөр байх бөгөөд өдөр болгон шинэ асуудлууд, шинэ боломжууд таныг угтах болно. Асуудлыг шийдээд гэртээ харих урамтай.
Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилгоос
- Дэлхийн өндөр түвшинд үр бүтээмжтэй ажиллах боломж, нөхцөл
- Өөрийгөө хөгжүүлэх боломж
- Англи хэл дээр гадаад дотоодын үйлчлүүлэгчидтэй тулж ажиллах, харилцах боломж
- Компанийн олон төрлийн ажилд оролцож, илүү өргөн мэдлэгтэй болох боломж
- Фитнест хямдаар гишүүн болох боломж (60-70 хувийн хөнгөлттэй)
- Байгууллагаас хадгаламжийн данстай болж, түүний хөрөнгө сар болгон нэмэгдэх
- ...
- Дэлгэрэнгүй унших: Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилго
Бидний үндсэн шаардлагууд
- Багаар ажиллах чадвартай
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Ажлын бүтээмж өндөр
- Ачаалал даах чадвартай
- Шинэ зүйлийг санаачлагч байх
- Үнэнч шударга, хариуцлагатай байх
Бүрдүүлэх материал
- Анкет - анкетийг эндээс татаж авна уу
- CV
- Дипломны хуулбар
- Мэргэжлийн төвшинд таних 3 хүмүүсийн утас, хаяг, и-мэйл
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Оршин суугаа дүүргийн тодорхойлолт
- Паспорт эсвэл иргэний үнэмлэх
Материалаа илгээх
-
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Мэргэжлээрээ өсөж дэвших боломж, өнөөгийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж, урамшуулалын систем найрсаг хамт олон таныг хүлээж байна.
|
|