Бидэнтэй холбогдох
Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно
|
|
Дадлагын ажилтан, дадлагын нээлттэй ажлын байр |
|
|
|
Хэрвээ та...
- Мэргэжлийн түвшинд ажиллаж, мэргэжлээрээ дадлагажих
- Олон улсын түвшинд ажиллаж буй багт нэгдэн бусдын арга барилаас суралцах
- Богино хугацаанд маш олон зүйлс суралцаж, өөрийнхөө ур чадварыг сорих
- Цаашдаа үр дүн өгөөжтэй ажиллавал бүтэн эсвэл цагаар ажиллах боломжтой болохыг хүсэж байвал
…бидэнд анкетаа бөглөөд илгээнэ үү.
Дадлагын ажлын дагуу ажиллах боломж бүхий төслүүд:
- Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний зах зээлийн болон өрсөлдөгчийн тухай судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүнийг сурталчлах, интернет маркетингийн арга барилаас суралцаж түүнийг ашиглах...
- Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголд илүү оновчтойгоор сурталчлах, үүнд интернет маркетингийн арга барилаас суралцаж түүнийг ашиглах...
- Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг Америкт болон гадаадад илүү оновчтойгоор сурталчлах, үүнд интернет маркетингийн арга барилаас суралцаж түүнийг ашиглах...
- Одоо байгаа үйлчлүүлэгчдийн болон бидний сайтууд дээр мэдээ мэдээлэл нэмэх түүнийгээ вэбр 2.0 арга барилыг ашиглан сурталчлах...
- ... Өөр компанид ашигтай мөн дадлагын ажил хайж буй чадварлаг танд ашигтай хийж гүйцэтгэх санаа оноо байвал бидэнтэй нээлттэй хуваалцаж болно. Таалагдвал хамтран ажиллах боломжтой.
Маркетингийн дадлагын ажлын шаардлага: Ирээдүйн шилдэг
маркетинг мэргэжилтэн болох сонирхолтой залууст зохистой
- Эдийн засаг, санхүү, маркетинг, бизнес удирдлага, болон мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа
- Өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь өндөр түвшинд гүйцэтгэдэг
- Голч дүн 3,2-с дээш байвал сайн
- Англи хэл дээр унших, бичих, орчуулах, мөн харилцах чадвартай бол давуу талтай
- Блог хөтөлдөг бол давуу талтай
Мэдээлэл технологийн дадлагын ажлын шаардлага: Ирээдүйн шилдэг
вэб хөгжүүлэгч, програмист болох сонирхолтой залууст зохистой
- Вэб сайт хийж байсан эсвэл вэб дээр суурилсан програмчлал бичиж байсан
- Мэдээлэл технологийн чиглэлээр сурч байгаа
- Өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь өндөр түвшинд гүйцэтгэдэг
- Голч дүн 3,2-с дээш байвал сайн
- Англи хэл дээр унших, бичих, орчуулах, мөн харилцах чадвартай бол давуу талтай
- Блог хөтөлдөг бол давуу талтай
Хэвлэл мэдээллийн дадлагын ажлын шаардлага: Ирээдүйн шилдэг сэтгүүлч болох сонирхолтой залууст зохистой
- Үг үсгийн болон дүрмийн алдаагүй бичдэг
- Хүний анхаарал болон сонирхлыг татахаар мэдээ мэдээллийг сонирхолтойгоор бичих чадвартай
- Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн чиглэлээр сурч байгаа
- Өгсөн даалгаврыг цаг хугацаанд нь өндөр түвшинд гүйцэтгэдэг
- Голч дүн 3,2-с дээш байвал сайн
- Англи хэл дээр унших, бичих, орчуулах, мөн харилцах чадвартай бол давуу талтай
- Блог хөтөлдөг бол давуу талтай
Бидний үндсэн шаардлага:
- Багаар ажиллах чадвартай
- Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Түргэн сурч, өндөр бүтээмжтэй түргэн ажилладаг
- Ачаалал даах чадвартай
- Шинэ зүйлийг санаачлагч байх
- Үнэн шударга, хариуцлагатай байх
ВэбГүрү ХХК-д ажиллах давуу талууд:
- Өндөр хариуцлага, чадвараа харуулж хүчээ сорих нөхцөл
- Найрсаг хамт олон
- Дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, төслүүд дээр ажиллах
- Англи хэлээ сайжруулах боломж, өөрийгөө хөгжүүлэн сурах орчин
- Мөрөөдлийн төсөл, санаа дээр ажиллах боломж
- Уйтгартай хийх юмаа олж ядсан эсвэл хэвийн өдрүүд байхгүй. Өдөр болгон өөр байх бөгөөд өдөр болгон шинэ асуудлууд, шинэ боломжууд таныг угтах болно. Асуудлыг шийдээд гэртээ харих урамтай.
Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилгоос:
- Дэлхийн өндөр түвшинд үр бүтээмжтэй ажиллах боломж, нөхцөл
- Өөрийгөө хөгжүүлэх боломж
- Англи хэл дээр гадаад дотоодын үйлчлүүлэгчидтэй тулж ажиллах, харилцах боломж
- Компанийн олон төрлийн ажилд оролцож, илүү өргөн мэдлэгтэй болох боломж
- Фитнест хямдаар гишүүн болох боломж
- Байгууллагаас хадгаламжийн данстай болж, түүний хөрөнгө сар болгон нэмэгдэх
- ...
- Дэлгэрэнгүй унших: Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилго
Бүрдүүлэх материал
- Анкет - анкетийг эндээс татаж авна уу
- CV
- Дипломын хуулбар
- Мэргэжлийн төвшинд таних 3 хүмүүсийн утас, хаяг, и-мэйл
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Оршин суугаа дүүргийн тодорхойлолт
- Паспорт эсвэл иргэний үнэмлэх
Материалаа илгээх
-
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Мэргэжлээрээ өсөж дэвших боломж, өнөөгийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж, урамшуулалын систем, найрсаг хамт олон таныг хүлээж байна.
|
|