Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.

Бидэнтэй холбогдох

Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно






Хэрхэн домайн нэрээ сонгох вэ? PDF Хэвлэх И-мэйл

Та домайн нэрээ сонгохдоо нилээд ухаалаг нухацтай хандах хэрэгтэй.  Яагаад гэвэл нэгэнт домайн аваад хэрэглээд эхэлчихсэн бол дараа нь сольёо гэвэл цаг хугацаа өнгөрөх тутам маш хэцүү болно. 

Домайн нэр авна гэдэг бол нэг ёсондоо газар авсантай ялгаагүй.  Маш сайн оновчтой домайн нэр нилээд өндөр үнэ хүрэх магадлалтай.  Хамгийн үнэтэй домейн нэрүүд сая доллараас ч өндөр үнэтэй зарагдаж байсан түүхтэй.  Гиннэс рекорд тогтоосон хамгийн үнэтэйгээр зарагдаж байсан домейн нэр бол Fund.com бөгөөд тэр бараг 10 сая доллар хүрсэн байна.

Сайн домайн юугаараа ялгаатай вэ гэвэл:

  • Хайлтад өртөх өндөр магадалтай
  • Цээжлэхэд, хэрэглэхэд амархан
  • Бусдаас онцгой эсвэл өвөрмөц байдаг

Та тэгвэл домайн нэрээ хэрхэн сонгох вэ хэмээн бодож байж магад.  Тэгвэл, та домайн сонгохдоо доорх зарчмыг баримтлана  уу.


1. Зах зээлдээ тохируул
Монголын хэрэглэгчид болон Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа бол таньд нэр.mn гэсэн домайн илүү тохиромжтой бол. Олон улсын салбарт үйл ажиллагаа явуулах гэж байгаатай тохиолдолд com, org, net  гэх мэт домайныг сонгох нь илүү оновчтой байх. 


2. Домейн икстеншинийг зөв хэрэглээ

.org төрийн бус байгууллага .net


3. com бол бүгдийг манлайлал нь
.com дэлхийн аль ч орон маш түгээмэл хэрэглэгддэг тул хэн ч цээжлэхэд амар байх болно .com сонгосноор та алзахгүй.


4. Богино бол дээр
Домайн нэр богинохон байх тусмаа цээжлэхэд амар байдаг. Гэхдээ хүний толгойд шууд буухаар утга илэрхийлсэн 20 хүртлэх тэмдэгтэд багтсан нэр тийм ч мууд тооцогддоггүй.


5. Дундуур зураас болно
зайлшгүй хэрэгтэй болвол дундуур зураас авч болно

За тэгээд танд хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаасай хэмээн зөв домайн нэрээ сонгоход тань амжилт хүсье.  Домайн нэр авах тухай асуух зүйлс байвал бидэнтэй холбоо барьж болно.

 

Сэтгэгдэл үлдээх


Security code
өөр тэмдэгтээр соль

Бидний Твиттэр

Бидэнтэй нэгдэх

twitter @webgurumn
hi5 ВэбГүрү-н HI5




 

Үйлчилгээнүүд: Стандарт вэб хийх, Мэргэжлийн вэб хийх, Хайлтын системд оновчтой болгох, Вэб байршуулах
Copyright © 2009 ВэбГүрү ХХК - интернэт маркетинг, вэб дизайн компани (webguru.mn) All rights reserved