Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.

Бидэнтэй холбогдох

Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно






Танд асуух зүйл байгаа бол


Хайлтын системд оновчтой болгох (SEO) үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Хайлтын системд оновчтой болгох буюу англиар "search engine optimization (SEO)" үйлчилгээ нь вэб сайтын хандалтыг өсгөдөг. Танай вэбсайт интернэтийн хайлтын системд олдож, танай сайтруу илүү олон хэрэглэгч нар ханддаг болгоно.  Өнөөдөр, интернэт дахь ихэнхи мэдээллүүдийг хайлтын системээр хайсны үр дүнд олддог болсон. Тийм учраас интернэтэд хэрэглэгчдэд  танай вэб сайтыг хайн олддог болгох нь тун чухал юм.

Ингэснээр танай сайтны хэрэглэгчид илүү ихээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Мэдээж үүнийг даган таны амжилт нэмэгдэх болно.

WebGuru таны бизнест туслаж бизнест чинь холбоотой үйлчилгээ, бүтээгдэхүүнд тань холбоотой түлхүүр үгсийг ашиглан хандалтаа өсгөх боломжийг дээшлүүлэх болно.
хайлтын системд оновчтой болгох үйлчилгээ
Түлхүүр үгс
бол хүмүүсийн хайлтын системд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн мэдээ мэдээлэл  хайхдаа хэрэглэдэг үгс юм.  Жишээ нь "спортын мэдээ", "ханиадны эм", "машин авах", "амтат хиам", "утсан хиам", "англи хэл сурах" гэх мэтийн үгс бүгд түлхүүр үгс мөн.

Хайлтын системд хэрхэн оновчтой болгох (SEO) үйлчилгээний нэгэн жишээ

Танай байгууллага Баянзүрх дүүрэгт байрших бөгөөд хаяг реклам хийдэг байлаа гэхэд интернэтээс "хаяг реклам Баянзүрх" гэж хайвал танай компанийн тухайн үйлчилгээний хуудас, хайлтын системийн эхний хуудас дээр гарах өндөр магадлалтай болно гэсэн үг.  Ингэснээр энэхүү түлхүүр үгсээр танай сайтруу орсон хүмүүсийн ачаар таны үйлчилгээний борлуулалт өсөх боломжтой болно.

Энэхүү жишээний вэб сайтын бусад хуудсууд ч гэсэн бас л өөр өөр түлхүүр үгсээр оновчтой болох боломжтой.

Хайлтын системд хэрхэн оновчтой болох вэ?

Юуны түрүүнд бид судалгаа хийн хэрхэн ямар түлхүүр үгсээр дээгүүр гарах боломжтой эсэхийн төлөвлөгөө гаргана.  Түүний дараа бид үндсэн үйл ажиллагаандаа орно.  Хайлтын системд оновчтой болно гэдэг бол дөрвөн ерөнхий шаттай:

  1. Хайлтын системд оновчтой болгох төлөвлөгөө боловсруулах
  2. Хайлтын системд нөхөрсөг (SEF) вэб сайтын бүтэцтэй байх
  3. Сайт дээрх хайлтанд оновчтой болгох үйл ажиллагаа
  4. Сайтаас гаднах үйл ажиллагаа

Хайлтын системд оновчтой болгох төлөвлөгөө боловсруулах

Энэ бол танай байгууллагын гол чиглэл үйл ажиллагаатай уялдаатай  түлхүүр үгсийг сонгох шат юм.  Мэдээж түлхүүр үгс болгон тэнцүү хэмжээний хайлттай биш.  Зарим түлхүүр үгс маш өрсөлдөөнтэй бөгөөд хайлтанд дээгүүр гарахад нилээд бэрхшээлтэй. Сонирхолтой нь зарим нэгэн цөөн хайгддаг үгс хэрэглэсэн хүмүүс үйлчлүүлэгч болох магадлал өндөртэй байдаг.

Хайлтын системд нөхөрсөг (SEF) вэб сайтын бүтэцтэй байх

Хайлтын системд оновчтой болоход юуны түрүүнд таны вэб сайт хайлтын системд нөхөрсөг вэб сайтын бүтэцтэй байх хэрэгтэй.  Хайлтын системд нөхөрсөг гэдэг нь англиар бол "Search Engine Friendly (SEF)" хэмээн дуудагддаг.  "SEF" вэб бүтэц гэдэг бол Гүүгл (Google), Яахуу (Yahoo), Бинг (Bing), гэх мэтийн хайлтын системүүдэд уншигдан тэдний ангилалтанд ороход хамгийн боломжтой вэб сайтын бүтэц гэсэн үг юм.

Хайлтын системүүд таны сайтыг бүрэн уншиж чадахгүй л бол хайлтад оновчтой болоход маш бэрхшээлтэй.

Сайт дээрх хайлтанд оновчтой болгох үйл ажиллагаа

Энэхүү шат бол сайтын вэб хуудсуудад түлхүүр үгсийг оновчтой байдлаар ашиглахыг хэлнэ.  Түлхүүр үгсийг хуудасны гарчиг, "meta description", "meta tags", гэх мэтийн газруудад ашиглана.  Энэхүү шат бол хэрэгжүүлэхэд хэцүү биш болов ч маш олон хуудсуудтай ажиллаж байгаа нөхцөлд их цаг авч болно.  Хэрэглэх түлхүүр үгсээ зөв сонгох нь чухал.

Сайтаас гаднах үйл ажиллагаа

Хайлтанд аль болох дээгүүр гарахын тулд та вэб сайтныхаа нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй.  Жинхэнэ амьдралд олон танилтай хүн илүү нэр хүндтэй байдаг шиг олон сайтууд таны сайт руу линк заасан байвал таны сайтын нэр хүнд өснө.  Түүнчлэн бодит амьдралд олон хүн танихаас чухал хэрэгтэй нэр хүндтэй хүмүүс таньдаг байдаг шиг нэр хүндтэй сайтууд таны сайт руу линк заацан бол таны сайтын нэр хүндэд бүүр ч сайн гэсэн үг.  Олон нэр хүндтэй сайтууд таны сайт руу линк заацан байх тусмаа л хайлтанд улам л дээгүүр гарах боломжтой болно.  Тэр тусмаа тэр линкүүдийн чанар ч бас хамаарна.

Нэгэн зүйл анхааруулан хэлэхэд хайлтын системд оновчтой болох үйл ажиллагаа явуулж байх үедээ хайлтын системүүдийг хуурах буюу зөвлөмжийн дагуу зүй бусаар хэрэгжүүлсэн сайтууд торгуулах эсвэл бүр хайлтанд гарахгүй болох магадлалтай байдаг.  Тийм ч учраас хайлтын системд оновчтой болох гээд бохир арга хэрэглэх хэрэггүй.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг эсвэл хамтран ажиллах тухай мэдээлэл авахыг хүсэж байвал, та яг одоо бидэнтэй холбоо барина уу.

 

Бидний Твитер

Танд хэрэгтэй

Follow WebGuru on Twitter Become a fan of WebGuru on FacebookVisit WebGuru on LinkedInVisit WebGuru on LinkedIn