Энд дараад гарч ирэх цонхоны OK товчийг дарсанаар бидэнтэй шууд харилцах болно.

Бидэнтэй холбогдох

Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно






Танд асуух зүйл байгаа бол


Маркетинг менежер, интернэт маркетинг менежерийн нээлттэй ажлын байр PDF Хэвлэх И-мэйл

Хэрвээ та...

  • Ирээдүйн маркетингийн чиг хандлага болох интернэт маркетинг чиглэлээр ажиллах сонирхолтой бол
  • Ур чадвараа сорих хүсэлтэй бол
  • Чадварлаг хамт олонтой нэг баг болон ажилламаар байвал
  • Мэргэжлийнхээ дагуу өсөж дэвжихийг хүсч байвал

…бидэнд анкетаа илгээнэ үү.

 

Интернэт маркетинг менежерийн ажлын байрны шаардлага:

  • Удирдан манлайлах чадвартай
  • Асуудлыг шийдэх сэтгэхүй сайтай
  • Ажлын зохион байгуулалт маш сайн
  • Англи хэл дээр мэргэжлийн төвшинд унших, бичих, харилцах чадвартай бол давуу талтай
  • Эдийн засаг, санхүү, маркетинг, мэдээлэл технологийн чиглэлээр сурсан бол давуу талтай
  • Блог хөтөлдөг бол давуу талтай
  • Ажлын туршлагатай, гаргасан амжилтуудтай бол давуу талтай
  • Захиралтай тулж ажиллаж, түүнээс суралцаж, мэргэжлийн ур чадвараа дэвшүүлэх болон
    • өөрийгөө хөгжүүлэх,
    • удирдах,
    • өндөр амжилтанд хүрэх талаар суралцан ажиллах боломж

Бидний үндсэн шаардлага:

  • Багаар ажиллах чадвартай
  • Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Ажлын бүтээмж өндөр
  • Ачаалал даах чадвартай
  • Шинэ зүйлийг санаачлагч байх
  • Үнэн шударга, хариуцлагатай байх

ВэбГүрү ХХК-д ажиллах давуу талууд:

  • Өндөр хариуцлага, чадвараа харуулж хүчээ сорих нөхцөл
  • Найрсаг хамт олон
  • Дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн, төслүүд дээр ажиллах
  • Англи хэлээ сайжруулах боломж, өөрийгөө хөгжүүлэн сурах орчин
  • Мөрөөдлийн төсөл, санаа дээр ажиллах боломж
  • Уйтгартай хийх юмаа олж ядсан эсвэл хэвийн өдрүүд байхгүй. Өдөр болгон өөр байх бөгөөд өдөр болгон шинэ асуудлууд, шинэ боломжууд таныг угтах болно. Асуудлыг шийдээд гэртээ харих урамтай.

 

Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилгоос:

  • Дэлхийн өндөр түвшинд үр бүтээмжтэй ажиллах боломж, нөхцөл
  • Өөрийгөө хөгжүүлэх боломж
  • Англи хэл дээр гадаад дотоодын үйлчлүүлэгчидтэй тулж ажиллах, харилцах боломж
  • Компанийн олон төрлийн ажилд оролцож, илүү өргөн мэдлэгтэй болох боломж
  • Фитнест хямдаар гишүүн болох боломж
  • Байгууллагаас хадгаламжийн данстай болж, түүний хөрөнгө сар болгон нэмэгдэх
  • ...
  • Дэлгэрэнгүй унших: Вэбгүрү ХХК-ийн хүний нөөцийн бодлого, зорилго

Бүрдүүлэх материал

  • Анкет - анкетийг эндээс татаж авна уу
  • CV
  • Дипломны хуулбар
  • Мэргэжлийн төвшинд таних 3 хүмүүсийн утас, хаяг, и-мэйл
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Оршин суугаа дүүргийн тодорхойлолт
  • Паспорт эсвэл иргэний үнэмлэх

 

Материалаа илгээх

  • Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Мэргэжлээрээ өсөж дэвших боломж, өнөөгийн зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж, урамшуулалын систем, найрсаг хамт олон таныг хүлээж байна.

 


 

Бидний Твитер

Танд хэрэгтэй

Follow WebGuru on Twitter Become a fan of WebGuru on FacebookVisit WebGuru on LinkedInVisit WebGuru on LinkedIn