Бидэнтэй холбогдох
Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно
|
|
Вэб сайтаа хаана байршуулвал илүү найдвартай вэ? |
|
|
|
|
Хаана вэб сайтаа байршуулвал илүү найдвартай вэ? Юуны түрүүнд хэлэхэд вэб сайтаа байршуулах нь дийлэнх хүний санаснаас хамаагүй илүү чухал зүйл юм. Яагаад вэ гэвэл онц сайн бус вэб сайт байршуулах (хостинг) үйлчилгээнүүд доорх дутагдалтай байж болно
- Вэб сайт удаан ачаалагдана – энгэснээр таны сайтын зорьсон хүмүүсийн тэвчээр нь барагдан хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй, дахин орохгүй болох
- Вэб сайт байнга унах эсвэл унаастай байх
- Сайтаа нөхөн сэргээх шаардлага гарахад нөхөн сэргээх чадваргүй, боломжгүй байх
Ийнхүү асуудлаас болж
- Сайтын зочлогсод өөр сайт болох таны өрсөлдөгч нарын сайтад орох
- Энэ асуудлуудыг шийдэх гэж таниас эсвэл таны ажилчидаас их цаг хугацаа шаардах
Тийм ч учраас нэг мөсөн найдвартай сайн хостинг авсан нь дээр байдаг. Зөв сайн сонгосон вэб байршуулах хостинг үйлчилгээ бол таны өдөр тутмын бодол санаанд огт ордоггүй. Яагаад гэвэл энэхүү найдвартай үйлчилгээтэй бөгөөд ямар ч асуудалгүй учраас та сэтгэл санаагаа гол анхааруулах ажил хэрэгтээ тавих боломжтой.
Бид үйлчлүүлэгчдийнхээ вэб сайтыг хамгийн найдвартай хост дээрээ байршуулдаг гэдгийг та бүхэнд нэмж хэлье. Хэрэв та манай вэб байршуулах үнийн саналыг сонирхохыг хүсэж байгаа бол ЭНД ДАРНА уу.
|
Сэтгэгдэл үлдээх
|