Бидэнтэй холбогдох
Бид ажлын 1-6 цагийн дотор эргэн холбоо барих болно
|
|
Вэб сайттай болход надад юу юу хэрэг болох вэ? |
|
|
|
|
Вэб сайт хийлгэхэд юу юу хэрэгтэй байдаг вэ? Юуны түрүүнд танд вэб сайттай болох шийдэл гаргасанд баяр хүргье. Вэб сайттай болно гэдэг бол олон нийтийн өмнө танил болох, мэргэжлийн төвшинд харагдах, мөн хэрэглэгч нартаа зайлшгүй хэрэгцээтэй мэдээг 24 цагийн турш тараах боломжтой болно гэсэн үг. Та вэб сайттай болоход хэд хэдэн зүйлс хэрэгтэй болно. Түүнд: 1. Вэб дизайн буюу вэб сайт хийлгэх 2. Домайн нэр авах 3. Вэб байршуулах буюу хостинг үйлчилгээ зэрэг болно
1. Вэб дизайн буюу вэб сайт хийлгэх Вэб дизайн гэдэг нь таны сайтын өнгө төрх үзэмжийг тодорхойлдог маш чухал хүчин зүйл юм. Таны сайтруу анх ороход л юу хийдэг ямар үйлчилгээ үзүүлдэг нь тодорхой болдог, байгууллагынхаа үйл ажиллагаатай уялдаатай байх хэрэгтэй энэ бүгдийг шийдэж өгдөг гол зүйл бол вэб дизайн юм
2. Домэйн нэр авах Домэйн нэр гэдэг нь таны сайтыг хэрэглэгчдэд түгээх хамгийн гол зүйл юм. Үйл ажиллагаатайгаа аль болох ойр хэрэглэхэд хялбар нэрийг сонгох нь таньд давуу талыг авчирдаг. Таны сайт аль зах зээл салбарлуу чиглэгдэж байгаагаас хамааран домэйнаа сонгох хэрэгтэй. Монголын хэрэглэгчид болон Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа бол таньд нэр.mn гэсэн домайн илүү тохиромжтой. Олон улсын салбарт бол ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаатай холбогдуулан com, org, net гэх мэг сонголтуудаар авах хэрэгтэй.
Домэйн нэр сонгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Хэрхэн домайн нэрээ сонгох вэ?" хэсгээс уншина уу
3. Вэб байршуулах талбар буюу хостинг үйлчилгээ Вэб байршуулах талбар буюу хостинг гэдэг нь таны хийлгэсэн вэб хуудсыг интернэт хэрэглэгчдэд хүргэхийн тулд вэбээ байршуулдаг хүчирхэг компьютерууд юм. Хостинг сонгохдоо найдвартай ажиллагаа хамгаалалт хурдтай байдал зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь гарсан асуудлыг цаг алдалгүй шийддэг (suport) эсэхийг нь сайн мэдэж байх хэрэгтэй. Вэб байршуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Вэб сайтаа хаана байршуулвал илүү найдвартай вэ?" хэсгээс уншина уу Энэ бүх үйлчилгээг нэг дороос авахыг хүсвэл Стандарт вэб сайт хийх үйлчилгээгээр зочлоорой
|
Сэтгэгдэл үлдээх
|